ББСБ, үнэт цаасны компани болон мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулж, нэг дороос удирдах цогц технологийн шийдэл.
Бидэнтэй холбогдох
Мэдээллээ үлдээвэл манай мэргэжилтэн тантай эргэн холбогдоно.
Таны мэдээллийг нууцлалын бодлогын дагуу хамгаална.
Манай систем хэнд зориулагдсан бэ?
Манай нэгдсэн системийг байгууллага бүрийн бүтээгдэхүүн, үйл ажиллагааны урсгал, тайлагналын онцлогт нийцүүлэн тохируулах боломжтой.
Банк бус санхүүгийн байгууллага
Зээлийн хүсэлт, судалгаа, шийдвэр, гэрээ, олголт, эргэн төлөлт, хугацаа хэтрэлт болон тайланг нэг системээс удирдана. Мобайл апп, скоринг, төлбөрийн суваг болон бусад системтэй холбон ажиллах боломжтой.
Үнэт цаасны компани
Харилцагчийн бүртгэл, KYC, данс, арилжааны захиалга, бонд, IPO, төлбөр тооцоо, үнэт цаасны багц болон back-office үйл ажиллагааг нэгтгэнэ. Хөрөнгө оруулагчийн апп, арилжааны веб болон үндсэн систем нэг өгөгдлөөр ажиллана.
Хөрөнгө оруулалтын менежментийн компани
Сан, хөрөнгө оруулагч, бүтээгдэхүүн, хөрөнгийн багц, гүйлгээ болон тайлангийн мэдээллийг төвлөрүүлэн удирдана. Удирдлага, хяналт, тайлагналд шаардлагатай мэдээллийг нэг эх сурвалжаас авах боломж бүрдүүлнэ.
Лизингийн компани
Лизингийн хүсэлт, хөрөнгийн бүртгэл, гэрээ, төлбөрийн хуваарь, эргэн төлөлт, үлдэгдэл болон хугацаа хэтрэлтийг нэг дор удирдана. Харилцагчийн апп болон төлбөрийн сувгуудтай холбон, үйл ажиллагааны үе шат бүрийг хянах боломжтой.
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгч
Зээлдэгчийн бүртгэл, гэрээ, олголт, хүүгийн тооцоолол, төлөлтийн хуваарь, авлага, хугацаа хэтрэлт болон тайланг автоматжуулна. Өдөр тутмын бүртгэл, хяналтыг хялбарчилж, мэдээллийг нэг дор төвлөрүүлнэ.
Яагаад биднийг сонгох вэ?
Санхүүгийн салбарт мэргэшсэн
Зээл, арилжаа, хөрөнгө оруулалт, төлбөр тооцоо зэрэг салбарын бодит үйл ажиллагаанд тулгуурлан системээ хөгжүүлдэг.
Нэг core, нэг өгөгдөл
ERP, мобайл апп, веб болон admin/back-office системүүд нэг мэдээллийн эх үүсвэрээр ажиллана. Ингэснээр мэдээллийн давхардал, зөрүү багасна.
Байгууллагын онцлогт тохируулна
Бүтээгдэхүүн, ажлын урсгал, хэрэглэгчийн эрх, тайлагнал болон брэндийн онцлогт нийцүүлэн системийн модуль, дижитал сувгийг тохируулна.
Интеграцид нээлттэй
Банк, төлбөрийн суваг, төрийн мэдээллийн сан болон бусад системтэй API-аар холбогдон ажиллах боломжтой.
Өсөлттэй хамт өргөжинө
Шинэ бүтээгдэхүүн, салбар, модуль болон хэрэглэгчийн суваг нэмэгдэхэд үндсэн системээ солихгүйгээр үе шаттай өргөжүүлэх боломжтой.
Нэвтрүүлэлтээс ашиглалт хүртэл хамт
Бизнесийн шаардлага тодорхойлох, тохиргоо хийх, интеграци хөгжүүлэх, сургалт, нэвтрүүлэлт, шинэчлэлт болон ашиглалтын дэмжлэгийг нэг баг хариуцна.
Манай үйлчилгээ
Танай байгууллагын хэрэгцээг тодорхойлохоос эхлээд системийн нэвтрүүлэлт, интеграци, сургалт болон тогтмол дэмжлэг хүртэлх бүх үе шатанд хамтран ажиллана. Харилцагчийн бүх үйлчилгээ нэг дор, өөрийн брэндээр.
Бизнес процессын шинжилгээ
Байгууллагын одоогийн үйл ажиллагаа, хэрэгцээ болон зорилгыг тодорхойлж, тохирох систем, модуль, интеграцийн шийдлийг санал болгоно.
ERP системийн нэвтрүүлэлт
Бүтээгдэхүүн, гэрээ, гүйлгээ, хэрэглэгчийн эрх, санхүүгийн бүртгэл болон тайлангийн тохиргоог байгууллагын үйл ажиллагаанд нийцүүлэн нэвтрүүлнэ.
Мобайл апп, вебийн шийдэл
Байгууллагын брэнд, бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирсон мобайл апп, веб болон admin/back-office системийг үндсэн ERP системтэй холбоно.
Системийн интеграци
Банк, төлбөрийн суваг, төрийн мэдээллийн сан болон бусад системийг API-аар холбож, мэдээллийн урсгалыг автоматжуулна.
Финтек бүтээгдэхүүний хамтын хөгжүүлэлт
Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санааг загварчилж, туршин, үндсэн системтэй уялдуулан үе шаттай хөгжүүлнэ.
Сургалт ба ашиглалтын дэмжлэг
Системийн хэрэглэгчдийг сургаж, ашиглалтын зөвлөгөө, тогтмол шинэчлэлт, сайжруулалт болон техникийн дэмжлэг үзүүлнэ.